🔴Б.Жавхлан: Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр эхэллээ
Засгийн газар болон "Оюу толгой" ХХК-ийн хоорондох хүүгийн хэлэлцээрийн асуудлаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан:
-Засгийн газраас хэд хэдэн чиглэлээр шинэ ажлын хэсгийг өнгөрсөн есдүгээр сард байгуулж, өнөөдөр яг нэг ширээний ард хоёр талаас албан ёсоор хэлэлцэж эхэлж байна. Хэлэлцээрийн явцын талаар мэдээлэх хараахан эрт байна. Ер нь чиглэлүүд маань бол тодорхой. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалтын гэрээн дээр байгаа хөрөнгө оруулагчийн зээлийн хүүгийн асуудал байгаа. Мөн менежментийн гэрээ болон бүлэг ордыг цаашдаа хэрхэн яаж ашиглах асуудлуудыг хамарна. Үндсэндээ ийм гурван чиглэлээр хэлэлцээр дөнгөж эхэлж байна.
Засгийн газрын хуралдаанаас хэлэлцэж, удирдамжаа аваад, үүнийхээ хүрээнд хэлэлцээрээ эхлүүлсэн. Мэдээж хүүгээ аль болох буулгахыг л зорьж ажиллана. Одоогоор нарийн тоонууд хэлэх арай эрт байна.
Анхны хөрөнгө оруулалтын суурь гэрээн дээр Монголын талын өгөөж 53 хувь байх ёстой гэж заасан ч бодит тооцооллоор энэндээ хүрэхгүй болсон. Энэ бол зөвхөн хүүгээс шалтгаалах асуудал биш. Менежментийн гэрээний асуудал болон бусад олон зардал байгаа. Олон параметрүүдийг амжилттай хөдөлгөсний одоо үр дүнд Монголын талын өгөөжөө буцаагаад 53 хувь дээр хүргэхийг зорьж ажиллана гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.