🔴Дав.Цогтбаатар: Төсвийг нэмэгдүүлэх ямар ч боломжгүй
2026 оны улсын төсөв болон багш, эмч нарын цалинг нэмэх асуудлаар УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын дэд хорооны дарга Дав.Цогтбаатараас тодрууллаа.
УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын дэд хорооны дарга Дав.Цогтбаатар:
-Өргөн барьсан төсвийн орлого, зарлагыг дотор нь гүйлгэх боломжтой болохоос биш, хэмжээнийх нь хувьд өөрчлөх боломжгүй. Тэр хүрээнд нь Төсвийн байнгын хорооноос гарсан ажлын хэсэг хуралдаад, саналуудаа оруулж ирэх байх. Ер нь Төсвийн зарлагын дэд хороо гэдэг утгаараа хяналтыг нэлээн сайжруулж ажиллах зорилготой байна.
Үндсэн хуульд заасны дагуу төсөв өргөн барьсан хэмжээнээс нь нэмэх эрх хэнд ч байхгүй. Тиймээс зарлага, орлогыг нэмэгдүүлж чадахгүй учир бид нар тодорхой хэмжээгээр цалин өсгөнө. Гэхдээ багш, эмч нарын цалин болон ахмадуудын тэтгэврийг хүсээд байгаа хэмжээгээр нь өсгөх боломж байхгүй.
Төсвийн байнгын хорооны даргын байгуулсан ажлын хэсэг хуралдаж, өргөн барьсан төсөв нэлээн өөрчлөлттэй явж байгаа. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.