“Ханийн тэнгэр дуудна” гэх зэрэг зар нийтлэн иргэдийг залилж байсан эмэгтэйг саатууллаа

“Ханийн тэнгэр дуудна” гэх зэрэг зар нийтлэн иргэдийг залилж байсан эмэгтэйг саатууллаа

Иргэдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглан “Виз гаргаж өгнө”, “Валют солино”, “Барилгын материал зарна”, “Зурхайч, үзмэрч зурхай зурж, үзнэ” гэх зар олон нийтийн сүлжээнд нийтэлж, хүмүүсийг залилж байсан 37 настай Э.Солонго гэх эмэгтэйг цагдаагийн алба хаагчид уржигдар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж саатуулжээ.

Тэрбээр 2020 оноос хойш дээрх байдлаар иргэдийг залилж, 800 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж буй аж. Цагдаагийнхан түүнийг өмнө нь саатуулж, шалгаж эхэлсэн ч оргож, залилан мэхлэх гэмт хэргээ үргэлжлүүлсээр байсан гэнэ. Түүнийг өдгөө хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаагаар албадан саатуулаад буй бөгөөд эрэн сурвалжлагдах хугацаандаа ашиглаж байсан арилжааны банкны данснууд, компьютер, гар утас, байрласан байр, орон сууцуудад нэгжлэг хийж, бусад үйлдлүүдийг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй аж. 

Эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр 50 гаруй удаагийн үйлдлээр иргэдийг залилсан бөгөөд “Зурхайч үзмэрч ажиллаж байна” гэх зарынх нь дагуу “Ханийн тэнгэр дуудуулна” гэж хандсан хүнээс тодорхой хэмжээний мөнгийг нь аваад залилсан үйлдэл ч тогтоогджээ. Тиймээс иргэд цахим орчинд нийтлэгдсэн зар мэдээлэл үнэн, бодитой, эсэхийг сайтар нягталж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулсан юм. 

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

хаха 3 цаг өмнө
болж муу хог
Цэгцлэх цаг иржээ 3 цаг өмнө
Аа Зайсанд Bella Vista хотхонд Дархан гэх нэг үзмэрч залуу байдгым гэнэлээ....... тэр нөхрийг бас шалгамаар байна.