🔴Ж.Батжаргал: Би тамга, ширээ сандал авах гэж яарахгүй

УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, тус тусдаа хуралдаж байгаа асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргал байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

-Мэдээж бид бүлгээрээ эв нэгдлээ хангаж ажиллах ёстой. Энэ бол ард түмний үүрэг даалгавар, бидний үүрэг хариуцлага. Тиймээс ажлын хэсгийн гол үйл ажиллагаа нь намын бүлгийн эв нэгдлийг хангах асуудал. 

Олонх нь хуралдаад асуудлаа шийдэж болдог, энэ шийдлээ Их Хурлын удирдлагад өгөхөөр албаждагийг УИХ-ын дэгийн тухай хуульд тов тодорхой заасан байгаа. Гэхдээ би тамга, ширээ сандал авах гэж яарахгүй. Бүлгийн үйл ажиллагааны үүргийг хангуулахын тулд харин бүлгийн хуралдааныг аль болохоор тасалдалгүй явуулах ёстой гээд дөрвөн удаагийн хурал хийгээд, цаг үеийн асуудлуудыг хэлэлцээд явж байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.