🔴Ж.Бат-Эрдэнэ: Бид хоёр хоногт учраа олно
МАН-ын улс төрийн хагаралдааныг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан билээ. Тус ажлын хэсгийг Ч.Хүрэлбаатар ахалж буй. Тэгвэл өнөөдөр Төрийн ордонд Ч.Хүрэлбаатар Д.Тогтохсүрэн, Н.Энхбаатар нар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг дуудаж уулзжээ.
МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ:
-МАН-ын бүлэг цалин, тэтгэврийг анхнаасаа нэмье л гэж байсан. Засгийн газар чадахгүй болохгүй, мөнгө байхгүй гэж орж ирсэн. Олонх болсон нам том хариуцлага үүрсэн учир асуудлаа шийдвэрлэхээр нэгдье гэсэн ажлын хэсэг байгуулагдсан. Хоёр хоногт учраа олж чадах байх гэж найдаж байна. Надад бүлгийн даргын тамга байгаа. Хоёр бичиг өргөн барьж, гарын үсэг зурснаас үүдэж улс төрчид өөр өөр байр суурь илэрхийлж байгаа. Түүнээс тас хагарсан зүйл байхгүй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.