🔴Л.Энх-Амгалан: Би УИХ-ын дарга болох эсэх нь 600 дахь асуудал

УИХ-ын даргыг шинээр томилох болон багш нарын цалинг нэмэх асуудлаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

-УИХ-ын даргын асуудлыг намын бүлэг л шийднэ. Би УИХ-ын дарга болох эсэх нь 600 дахь асуудал. Хамгийн түрүүнд бид улсын төсвөө баталж, багш, эмч нарын цалинг нэмэх асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Бүлэг бүтэн болох ёстой. 

Өмнөх Засгийн газар багш нарын цалинг нэмээгүй гэдэг бол буруу мэдээлэл. Л.Оюун-Эрдэнэнийн Засгийн газрын үед багш нарын цалинг хоёр дахин нэмсэн. Уг нь бид ганцхан цалин биш, тогтолцооны асуудлыг ярих хэрэгтэй гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.