🔴С.Бямбацогт: МАН-ын Их хурлаар намын дарга болсон нь Ерөнхий сайд болно

Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдах гэж байна.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:

-Удирдах зөвлөл үүсээд буй улс төр, нийгэм эдийн засгийн асуудлаар ярилцах болов уу. Үл ойлголцол үзэн ядалт болдог. Үзэн ядалт өш хонзон болдог. Тиймээс өш хонзонгоор асуудлыг битгий шийдээсэй. Эхлээд 30/38-аар хуваагдсан хоёр талыг эвлэрүүлж байж дараагийн асуудал яригдана. Тэр хүртэл УИХ-ын дарга, сайд нарыг асуудал яригдахгүй. МАН-ын Их хурлаар намын дарга болсон нь Ерөнхий сайд болох зарчимтай. Тун удахгүй намын даргаа сонгож, тэр хүн нь Ерөнхий сайд болж Засгийн газраа шийдэх тул түүнээс нааш засаг төрөөр оролдох хэрэггүй гэв.

2025 оны 11-р сарын 15,16-ны өдөр МАН-ын XXXI их хурал товлогдоод буй. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Мрсм 1 цаг өмнө
Бузар минь нэр дэвшиж новшровоо! Зайлаарай. Удахгүй огцроосой, огцроосой билээ.