Eрөнхий сайд асан С.Баяр: МАН өмнө нь хуваагдаж байсан ч ингэтлээ эв нэгдэлгүй болж байгаагүй
Монгол ардын намын Удирдах зөвлөл хуралдах гэж байна. Хуралд оролцохоор ирсэн Ерөнхий сайд асан С.Баярын байр суурийг та бүхэнд хүргэж байна.
Ерөнхий сайд асан С.Баяр:
-Нам гэдэг хүмүүсийн нэгдэл. Хүн байгаа газар юм юм л байна шүү дээ. Гэхдээ МАН өмнө нь хуваагдаж байсан ч ингэтлээ эв нэгдэлгүй болж байгаагүй. Санаа зовмоор юм болж байна. Эвлүүлэх гэж хичээл зүтгэл гаргасан.
Нэг намын асуудал явсаар төрийн хямрал руу орох гэж байна шүү дээ. Нам байтугай ҮХЦ оролцоод ирлээ. Үүнийг улс эх орны эрх ашигт хохиролгүйгээр шийдэх ёстой. Тэрний төлөө уулзаж ярилцъя гэж дуудсан юм болов уу даа...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.