🔴Ж.Бат-Эрдэнэ: Засгийн газрыг байгуулах, татан буулгах нь УИХ-ын бүрэн эрх

Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдах гэж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ:

-Бүлэг нэгдмэл, намын бодлого нэг байх асуудал эхэнд тавигдаж байна. Үүнтэй уялдуулж бүлгээс зургаа, УЗ-өөс гурван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргах санал явж байна. Улс төрийн дүгнэлт гаргах ажлын хэсэг. Цалин, тэтгэвэр эдийн засаг, намын улс төр гээд бүх асуудлаар ажлын хэсгийн чиглэл гаргана. МАН-ын Удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг бүгд дагах ёстой.

УИХ өөрийн байгуулсан Засгийн газартай холбоотой асуудлыг хэлэлцэхэд Засгийн газар бойкот хийх нь төрийн эрх мэдлийг булаалдаж байгаа Үндсэн хуулийн асуудал болсон. Засгийн газрыг байгуулах, татан буулгах нь УИХ-ын бүрэн эрх гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.