Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат: Намын даргыг намын Их хурлаар шийдэх ёстой гэсэн байр суурин дээрээ байгаа
Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах гэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хуралд оролцохоор орох гэж байхад нь ярилцаж, улс төрд өрнөөд байгаа үйл явдалд байр суурийг нь сонирхлоо.
Тэрбээр МАН-ын даргын дэргэдэх Бодлогын зөвлөлийн НБД учир МАН-ын Удирдах зөвлөлд санал таслах эрхтэйгээр оролцдог ажээ.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат:
-Засгийн газрыг сая огцруулсан томьёолол болон дэг 2019 онд ҮХНӨ-өөр өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, манай засгийн газар болон Г.Занданшатарын Засгийн газар огцорсон хоёр өөр.
Засгийн газрын насжилт 1.2 жил байгааг өөрчлөх шаардлагын үүднээс Үндсэн хуулинд өөрчлөлт оруулсан. Засгийн газар тогтвортой ажиллах нь улс эх орны хөгжилтэй шууд холбоотой байдаг.
-МАН-ын Их хурал удахгүй болох гэж байна. Их хурлаар намын даргаа сонгоно гэж өчигдөр ЕНБД хэлсэн?
-Би хувьдаа намын Бага хурлаар намын даргыг сонгосон шийдвэр гарсан гэж үзэхгүй байгаа.
Та бүхэн санаж байгаа байх, би 2014 онд "Шинэчилье" гэж хөдөлгөөн байгуулаад явж байсан. Намын даргыг намын их хурал сонгоно гэдэг байр суурьтай байсан учир тэр хөдөлгөөнийг үүсгэсэн. Тэр байр суурин дээрээ одоо ч бий.
Би өөрөө хэлмэгдэж явсан хүн. Энэ бол олон улсад хэрэгждэг технологи юм билээ. Эхлээд хүнийг сошиалаар дайрдаг, дараа нь хууль хяналтын байгууллага нь шийдвэрээ гаргадаг.
Гэтэл өнөөдөр Ж.Эрдэнэбат гэдэг хүнтэй холбоотой хулгай луйвар, жижиг дунд үйлдвэр, Хөгжлийн банк, нүүрс гэсэн хэрэг огт байхгүй. Ж.Эрдэнэбат гэдэг хүн төрийн ажил хийж байхдаа хулгай хийгээгүй гэдэг нь тодорхой байна шүү дээ. Хүнийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлдэг явдал манайд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.