🔴С.Цэнгүүн: Хүүхдийн мөнгө, 1072 хувьцаа зэрэг бэлэн мөнгөний хөтөлбөрүүд сонгуулийн өмнө гарч ирдэг. Үр дүнд МАН ялдаг
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн төсөв, хүүхдийн мөнгө зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Миний улс төрд орсон шалтгаан улс төрчдийн айгаад хэлхээс тойрдог сэдвүүдийг хэлнэ гэж өөртөө амлалт тавьсан. Энэ ч утгаараа шүгэл үлээж ажиллаж байгаа гэж бодож байна. ГБХНХ-ын сайд Т.Аубакир өчигдөр цалин, тэтгэвэр нэмэхийн тулд хүүхдийн мөнгөнөөс хасах санал хэлэлцэж байгаа талаар мэдээлэл өгсөн. Би уг асуудлыг 14 хоногийн өмнө эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хөндсөн. Бэлэн мөнгө хэлбэрээр иргэдийн дансанд мөнгө шилжүүлэх, жишээ нь хүүхдийн мөнгө буруу бодлого гэдгийг хэлэхэд олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.
2020 онд Засгийн газрын тогтоолоор хүүхдийн 30 мянгыг 70 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн байдаг. 2020 оны сонгуулийн үр дүнд УИХ-ын 76 суудлаас 62 суудлыг МАН авсан байдаг. 2024 онд МАН Эрдэнэс тавантолгойн 1072 хувьцааг иргэн бүрт 350 мянган төгрөг буюу 1,1 их наяд хэлбэрээр тараасан. Үр дүнд 2024 оны сонгуулиар мөн 65 суудал авч ялсан. Яагаад бэлэн мөнгө тараах хөтөлбөрүүд сонгуулийн өмнө гарч ирдэг юм бэ. Сонгуулийн өмнө иргэдэд хайр зарлаж бэлэн мөнгө тараах хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Үр дүнд юу болдог вэ.
50 мянган төгрөгөөр одоо тор дүүргэж чадахгүй. Цалин нэмсэн ч бодит үр дүн гарахгүй гэдийг эдийн засагч нар хэлж байна. 2028 онд дахиад бэлэн мөнгөний хөтөлбөр зарлана. Тэр үед дахиад МАН-ыг сонгоно. Үр дүнд нүүрсний хулгай, сангуудын дээрэм зэрэг чөтгөрийн тойргоос гарахгүй явсаар гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.