“Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг битүүмжилжээ

“Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг битүүмжилжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг болох Бортээгийн ордод үйл ажиллагаа явуулж байсан “Админерал” компанийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг прокурорын шийдвэрээр түр зогсоож, битүүмжилжээ.

Тус баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан хятад ажилчдыг нутаг буцаан, түрээсийн машин техник, тоног төхөөрөмжийг эздэд нь хүлээлгэн өгч, обьектуудыг нь лацдан битүүмжилсэн байна. 

Бортээгийн уурхай 424 сая коксжих нүүрсний нөөцтэй. Тус ордод нүүрс баяжуулах үйлдвэр барих нэрийдлээр тендер зарлан, Бортээгийн нүүрсийг зах зээлийн үнээр худалдан борлуулах давуу  эрхийг “Админерал” компанид хууль бусаар олгосныг 2023 оны 12-р сард болсон нүүрсний сонсголын үеэр баримтаар ил болгож байсан юм. Улмаар эл хэргийг АТГ шалгаж эхэлсэн бөгөөд баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг өнгөрсөн долоо хоногт зогсоож, битүүмжлээд байгаа аж. 

"Редакцийн бус мэдээ"

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.