УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг татан авав

УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг татан авав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай УИХ-ын 95 дугаар тогтоолд аравдугаар сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан билээ.
 
Харин аравдугаар сарын 22-ны өдөр болсон Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ нь Ерөнхий сайдыг огцруулахдаа Үндсэн хуулийн зөрчил гаргасан гэж үзэн, 08 дугаар шийдвэр гаргасан тул Ерөнхийлөгчийн Е/11 дугаар хоригийг татан авч байгааг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр мэдэгдэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.