УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг гурван зүйл ангиар яллагдагчаар татжээ

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг гурван зүйл ангиар яллагдагчаар татжээ

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг яллагдагчаар татан шалгаж байгаа талаар прокурорын байгууллагаас мэдээлэл өгчээ.

Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, мөн улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг гэмт хэргүүдэд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал ирүүлсэн байна. Прокуророос хэргийг хянаад, мөрдөгчөөс гаргасан санал үндэслэлтэй гэж үзэн, Д.Амарбаясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх гурван зүйл ангиар өнгөрсөн долоо хоногт яллагдагчаар татан, мөрдөн шалгах байгууллагад хүргүүлжээ.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хэрэг хэзээ шийдвэрлэгдэх талаар нарийн тогтоосон хугацаа байхгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж прокурорын байгууллагаас тэмдэглэсэн юм. 

Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн 1 цаг өмнө
Сунжруулж байгаад мартагнуулдаг тактиктайдаа.
Хуульч 1 цаг өмнө
Улстөрчдөөс юм гарч л таараа гэдэг зүйл анги бн даа.
Rollins Fried 1 цаг өмнө
HOW I GOT MY BITCOIN BACK // WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I was recently scammed out of $468,000 by a fraudulent Bitcoin investment. This special group of professional GEO COORDINATES RECOVERY HACKER was able to recover my money within 12hours. I’m really glad such a group exists and I’m happily sharing this out there with anyone who needs their service to recover their money. You can contact them at Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack . It was such a huge relief for me and I’m so grateful