Шагналын сан 1.5 тэрбум “Алтан цом”-д оролцох найман баг тойргоор өрсөлдөж байна

Шагналын сан 1.5 тэрбум “Алтан цом”-д оролцох найман баг тойргоор өрсөлдөж байна

Монголын үндэсний бөхийн холбооны 2025–2026 оны улирлын “Алтан цом”-ын барилдаан өнөөдөр 12:30 цагт Монгол бөхийн өргөөнд үргэлжилнэ.

Өнөөдөр М-Си-Эс Энержи багийнхан ОД Групп-ийн багтай барилдана. Мөн АПУ-Скайтел багийнхан Хүлэгү багтай барилдана.

2026 оны дөрөвдүгээр сар хүртэл 6 сарын турш үргэлжлэх "Алтан цом"-ын барилдаан энэ жил олон шинэчлэлттэйгээр эргэн ирсэн. Ээнэ жил чансаа өндөр 64 бөх үндэсний шилдэг компаниудын нэр дээр барилдах юм.

Өндөр чансаагаар тэргүүлсэн 64 бөх үндэсний шилдэг компаниудын нэр дээр 8 багт хуваагдан өрсөлдөнө. Багууд тойргоор барилдах бөгөөд дэвжээн дээр 5 бөх гарч, сэлгээнээс 3 бөх барилдана.

“Алтан Цом”-ын 2022, 2023 оны барилдааны шагналын сан 650 сая төгрөг байсан бол энэ жилийн барилдааны шагналын сан 1,5 тэрбум төгрөг юм.

0fb6eac959a04c4e8c99e3875d257327

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.