🔴Хуульч Э.Эрдэнэжамъяан, улс төр судлалын доктор Ч.Өлзийсайхан нар ҮХЦ-д ханджээ
Хуульч Э.Эрдэнэжамъяан, улс төр судлалын доктор Ч.Өлзийсайхан нар ҮХЦ-ийн дүгнэлт, УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ҮХЦ-д ханджээ.
Улс төр судлалын доктор Ч.Өлзийсайхан:
-Үндсэн хуулийн цэц гаргасан шийдвэрийг хэлэлцдэг. Гэтэл гарах гэж байгаа шийдвэрийг хэлэлцсэн. Тэгэхээр процессын хувьд буруудаж байгаа юм. Цэцийн гишүүд нь хууль ёсыг сахиж биелүүлж чадахгүй бол энэ улсад хууль биелүүл гэж ямар ч хүнээс шаардах эрхгүй.
Хуульч Э.Эрдэнэжамъяан:
-Засгийн газар, УИХ-тайгаа шүүхдээд явж болохгүй. УИХ-аас төрөн гарсан Засгийн газар нь их хурлынхаа улс төрийн шийдвэрт Цэцийг татаж оруулаад УИХ-ыг чадамжгүй мэт шийдвэр гаргуулж байна. ҮХЦ-ээс Их хурлын гишүүд ирцдээ орсон бол заавал танхимд сууж байх ёстой. Чуулганы танхимд сууж идэвхтэй оролцоогүй байхад асуудал шийдсэн бол хууль бус гэж үзлээ. Тэгвэл өнөөдөр хэлэлцэж буй асуудал, өмнө хэлэлцсэн хуулиуд хууль бус болоод явчихна. Үл ойлгомжгүй байдал руу ҮХЦ орууллаа гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.