🔴УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг УИХ-ын нэр бүхий гишүүд гаргажээ

УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг УИХ-ын нэр бүхий гишүүд гаргажээ.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:

-УИХ-ын гишүүд бидний зүгээс УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг тов тогтоолгохоор албан ёсоор хандсан.

Нэгдүгээрт, Байнгын хороон дээр "Дэмжсэн", "Дэмжээгүй" саналаас үл хамаарч, хууль санаачлах эрх бүхий этгээдийн анх гаргасан саналыг "Дэмжих" эсэхийг санал хурааж, чуулганы хуралдаан эцэслэх хуулийн төслийг боловсруулсан. Хоёрдугаарт, Засгийн газрын гишүүнийг томилох Ерөнхий сайдын бүрэн эрхийг хэрэгжүүлэх, УИХ-д танилцуулахтай холбоотой зүйл дээр хугацаа алдах тохиолдол байна. Тийм учраас энийг тодорхой хугацаатай болгох санал гаргасан. Гуравдугаарт, Үндсэн хуульд нийцүүлж Дэгийн тухай хуульд байгаа зарим хугацаатай холбоотой зохицуулалтуудыг өөрчлөх саналыг дэвшүүлсэн.

Үндсэндээ, зөвхөн асуудал үүсэхээр шүүгээд өнгөрдөг биш, нэг мөр гарц шийдлийг гаргаж, хуулийн хийдлийг бөглөж, энэ асуудалд цэг тавих нь зүйтэй гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.