🔴П.Сайнзориг: Засгийн газрын нэр бүхий гишүүн миний амь насанд заналхийлсэн
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахдаа Үндсэн хуулийн зөрчил үүсгэсэн гэж дүгнэсэн билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Өнөөдөр Үндсэн хуулийн 66.3 гэдэг заалт байхгүй болоод байгаа нь харамсалтай байна. Албан тушаалтны асуудал яриагүй байхад хоёр зүйлийг хольж, иргэдийн тархийг угааж байна. Албан тушаалтны асуудлыг Их суудлаар хэлэлцвэл бид маргахгүй. Харин УИХ-ын тогтоолыг авч хэлэлцээд байгаа юм. Тэгвэл УИХ Үндсэн хуулийн 66.3-аараа хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдээд, хүлээж авч болно. Хүлээн зөвшөөрөхгүй гэвэл Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж, тогтоол гаргадаг. Гэтэл энэ бүх процесс явсангүй. Их суудлын хуралдаанаар яваад, сүүлдээ шийдвэрээ дүгнэлт болгоод холион бантан болж байна.
Энэ дашрамд хэлэхэд, миний амь насанд Засгийн газрын тодорхой гишүүн халдахаар заналхийлсэн. Хэрэв миний амь нас ямар нэгэн байдлаар эрсэдвэл тодорхой баримт, бичлэгийг үлдээж байгаагаа хариуцлагатайгаар мэдэгдье. Нөхцөл байдал ингэж хурцдаж, юу ч тохиолдож магадгүй болоод байна гэв.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.