🔴О.Цогтгэрэл: Ардчилсан намын бүлэг даваа гарагт хуралдаж, ҮХЦ-ийн дүгнэлт, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахдаа Үндсэн хуулийн зөрчил үүсгэсэн гэж дүгнэсэн билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:

-Үндсэн хуулийн цэцийн Их суудлын дүгнэлтийг зөв, буруу гэж шүүх эрх бидэнд байхгүй. Энэ асуудал дээр гишүүд ихээр тайлбар хийж байна. Чуулганаар Их суудлын дүгнэлтийг шууд биелүүлэх л үүрэгтэй.

Чуулганы хуралдаан болоод магадгүй дараа нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, тов дараалалтайгаар асуудлуудыг хэлэлцэнэ. Тэрний дараа мэдээлэл өгсөн нь зөв байх. Ардчилсан намын бүлэг ирэх даваа гарагт хуралдаж, ҮХЦ-ийн дүгнэлт болон Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлуудыг хэлэлцэнэ гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.