УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавыг цагдаа шалгаж байна

УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавыг цагдаа шалгаж байна

УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Тэрбээр энэ сарын 20-ны үдэш тус дүүргийн I хорооны нутаг дахь “Шангрила” зочид буудлын нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг нэгэн зоогийн газраар үйлчлүүлж байхдаа эхнэр А-гийнхаа биед халдсан аж. Өөрөөсөө нэлээд хэд дүү эхнэртээ гар хүрч буйг харсан хүмүүс цагдаагийн байгууллагад мэдээлэл өгснөөр шалгалтын ажиллагаа эхлүүлсэн юм байна.

Я.Санжмятавт эрүүгийн хэрэг үүсгэх үү, зөрчил хэмээн үзэж шалгах уу гэдгийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор шийдвэрлэх юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.