Б.Баярбаатар: Цэцийн дүгнэлт эцсийн шийдвэр биш. УИХ хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн, эсэх маргааныг хянан хэлэлцэж, Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэсэн.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Их суудлын хуралдаан тогтоол гаргасан бол ҮХЦ өөрөө хуулиа зөрчих нөхцөл рүү орох учраас дүгнэлтийн асуудлыг хэлэлцсэн гэж ойлгосон. ҮХЦ-ийн өчигдрийн гаргасан дүгнэлтийг УИХ хуульд заасан хугацаанд хэлэлцэж хүлээж авах эсэхээ шийднэ.
Хэрвээ УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гарвал ҮХЦ дахин Их суудлын хуралдаанаар эцсийн шийдвэр буюу тогтоолыг гаргах процесс явна. Дүгнэлт эцсийн шийдвэр биш. Тогтоол эцсийнх байдаг. Иргэд ҮХЦ-ээс гарсан дүгнэлтийг эцсийнх мэтээр ойлгоод байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.