Түүхэнд байгаагүй өндөр шагналын сантай ДАШТ зохион байгуулагдана

Олон улсын боксын холбоо буюу IBA энэ оны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналын санг зарлан шуугиан дэгдээлээ. 

c7ff792db92543538a134fb3dc72aaac

Тодруулбал: 2025 оны насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нийт шагнал нь 8 сая гаруй ам.доллар болохыг тус холбооны ерөнхийлөгч Умар Кримлев мэдэгдлээ. 

Шинэ тутам үүсгэн байгуулагдсан Дэлхийн боксын байгууллага нь 2028 оны Лос Анжелесийн олимпын наадамд боксын спортыг хариуцах эрхээ аваад байгаа бол авилгад идэгдсэн, шүүлтийн булхайтай гэгдэх Олон улсын боксын холбоо тамирчид, үндэсний холбоодоо алдахгүйн тулд тэмцээнүүдийнхээ шагналын санг ийнхүү огцом өсгөх болсон байна. 

Энэ оны 12 дугаар сарын 2-ноос 13-ны өдрүүдэд АНЭУ-ын Дубай хотноо Олон улсын боксын холбооноос /IBA/ зохион байгуулах дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналын хуваарилалт нь дараах байдалтай байх аж. 

Жин тус бүрийн тэргүүн байрт 300.000 ам.доллар, хоёрдугаар байрт 150.000 ам.доллар, гуравдугаар байрт 75.000 ам.доллар, тавдугаар байрт 10.000 ам.долларын шагнал тус тус олгох аж. Дээрх шагналын 50 хувь нь тамирчинд очих бол 25 хувь нь дасгалжуулагчид, үлдсэн 25 хувь нь үндэсний холбоонд нь олгох зохицуулалттай аж.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.