🔴ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанд УИХ-ын ЕНБД Б.Баасандорж гэрчээр оролцон, талуудын асуултад хариулжээ
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанд УИХ-ын ЕНБД Б.Баасандорж гэрчээр оролцон, талуудын асуултад хариулжээ.
УИХ-ын ЕНБД Б.Баасандорж:
-Өнөөдөр үндсэн гурван бүрэлдэхүүнтэй асуудал хэлэлцлээ. УИХ-ын дэд дарга чуулганы хуралдааныг даргалсан, УИХ-ын үйл ажиллагаа, мөн Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95-р тогтоолтой холбоотой гурван асуудлыг нэгтгэн нэг маргаан болгоод хэлэлцсэн. Цэцийн шийдвэр гараагүй байгаа учир урьдчилж дүгнэлт шинжилгээ өгөх нь зохимжгүй.
Чуулганы нэгдсэн хуралдааны бүх дуу дүрсний бичлэг, санал хураалтад оролцсон гишүүд, чуулган болон байнгын хорооны хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанд ЕНБД-ын хувьд ирүүлсэн байгаа. Би гэрчээр оролцож, асуусан асуултад нь л хариулсан гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.