🔴С.Бямбацогт: “Төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг хийж байна шүү” гэж Х.Булгантуяад сануулсан

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны дүгнэлтийг 19:00 цагт мэдээлнэ

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:

-Засгийн газрыг огцруулахын тулд тодорхой хуйвалдаан хийж, чуулганы хуралдаанд санал хураалт явуулсан. 71 гишүүн хуралдаанд оролцсоноос 19 гишүүн өөрийн биеэр танхимд байгаагүй. Хуйвалдааны аргаар төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан процесс явсан тул ҮХЦ-д хандсан. Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж байсан жишгийн дагуу санал хураалт явсан гэдэг зүйл УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид ярилаа. Би Х.Булгантуяа даргад хэлсэн. ТББХ-ны саналын томьёоллоор санал хураалт явах юм бол төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэг болж магадгүй гэж. Х.Булгантуяа дарга хуульч хүн биш учраас үл анзаарч өөрийг нь заналхийлсэн мэтээр ярьсан. Миний хувьд хууль сануулсан гэв.

 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зайл 1 цаг өмнө
Зайл.