🔴Н.Номтойбаяр: Үндсэн хуулийн цэц Засгийн газрын захиалгатай улс төрийн шийдвэр гаргах нь ойлгомжтой байна

УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн хурлыг орхин гарлаа.

УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр:

-Үндсэн хуулийн цэц асар их ашиг сонирхлын зөрчилтэй байна. Тухайлбал, О.Мөнхсайханаас татгалзах үндэслэл бүхий хүсэлтийг бид тавьсан ч цэцийн гишүүд энэ хүсэлтийг хүлээж авч шийдвэрлээгүй. Мөн Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын иргэн өмгөөлөгчтэй байх бүрэн эрхтэй байхад Х.Булгантуяа гишүүний энэ эрхийг нь хангаж өгсөнгүй.

ҮХЦ-ийн их суудлын хуралдаан хэтэрхий нэг тал руу хэлбийгээд байна. Үндсэндээ Засгийн газар нь Их Хурлаа шүүхэд өгчхөөд байна. Гэтэл Засгийн газрын гишүүд, тухайлбал С.Бямбацогт сайд "Гар утсаа хураалга" гээд хайрцаг бариад гүйх юм. "Чи энд сууж болохгүй. Чи тэнд суу" гээд хурлын дотоод зохион байгуулалтыг хийгээд, "Дуугарч болно, болохгүй" гээд зандраад явах юм. Одоо Засгийн газар Их Хурал байтугай ҮХЦ-ийн дээр гараад байна. Тэгэхээр Засгийн газрын захиалгатай улс төрийн шийдвэр гаргах нь ойлгомжтой байна. Аль аль талын эрх ашгийг хангасан тэнцвэртэй хурал болохгүй байгаа учраас хурлыг орхиж гарахаар шийдлээ гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.