🔴Х.Баасанжаргал: ҮХЦ өөрөө Үндсэн хуулиа зөрчиж байна
УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн хурлыг орхин гарлаа.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-УИХ-ын гишүүд үндсэн хууль зөрчиж буй аливаа үйл ажиллагаанд оролцохгүй гэдэг тангараг өргөсөн байгаа. Өнөөдрийн ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан үндсэн хууль зөрчсөн процесс руу орчихлоо. УИХ-аас томилогддог Ерөнхий сайд, Засгийн газар нь УИХ-руу халдан довтолж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлогыг хүч түрэн хийж байна. 40 гишүүний дэмжлэгтэй Ерөнхий сайд ямар ч хамаагүй аргаар албан тушаалдаа үлдэх увайгүй үйлдэл хийж байна.
Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол нь Ерөнхийлөгчийн хоригтой, хүчин төгөлдөр болоогүй байгаа. Уг нь ҮХЦ хүчин төгөлдөр асуудал дээр л маргаан үүсгэх ёстой. Бүх зүйл дэг журам, хуулийн дагуу явах ёстой. Хурал даргалагч олон хүсэлтүүдийг үл ойшоолоо.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
- УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй гишүүдийн бүх хүсэлт гомдлыг хэлэлцэж авч үзсэнгүй. ҮХЦ өөрөө Үндсэн хуулиа зөрчиж буй тул бид гайхширч байна. Шударга шүүхээр шүүлгэх эрхийг ҮХЦ олгосонгүй. Цэцийн дарга гаргасан хүсэлтэд амаараа тайлбар өгөөд явлаа. Мэтгэлцэх үгээ хэлэх боломж олгосонгүй гэлээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.