🔴Ц.Сандаг-Очир: ҮХЦ хэт нэг талыг барьж байгаа учраас Их суудлын хуралдааны шийдвэр яаж гарах нь тодорхой байна
ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан хаалттай горимоор хуралдаж байгаад түр завсарлаад байна.
УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир:
-УИХ-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хоёр гишүүнийг гэрчээр оролцуулж, үг хэлэх бололцоо боломжийг хангахгүй байгаад туйлын харамсалтай байна. Өглөөнөөс эхэлсэн ҮХЦ-ийн хуралдаан хэт нэг талыг барьж асуудалд хандаж байна. УИХ-ын талаас хэд хэдэн санал гомдол гаргасан ч хуралдааныг шууд үргэлжлүүлж байна. Үүнээс харахад ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны шийдвэр тодорхой болсон гэж дүгнэхээр байна. Бүрэлдэхүүнтэй хамт шийдвэр гаргах байтал хуралдаан даргалагч өөрөө шийдвэр гаргаж байгаа нь тодорхой болсон мэтээр хардагдаж байна. Кнопоо дарсан 71 гишүүнийг төлөөлж 16 гишүүн оролцож байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.