🔴П.Сайнзориг: Цэцийн хуралдаанд ярих боломж олгохгүй, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан хүсэлтийн дагуу хуралдаж буй Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны явцын талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд хүр түрж, бид нарын гаргасан бүх хүсэлтийг хүлээж авахгүй, хурал даргалагч нь ганцаараа тайлбар хийж байна. Дор хаяж гурван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, шийдвэрээр гаргаад, хүсэлтийн үндэслэлтэй эсэхийг тайлбарлах ёстой. Дээрээс нь, Ц.Сандаг-Очир гишүүн, бид хоёрт ярих боломж өгөхгүй, УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг хэрэгжүүлэх, хүлээсэн үүргээ биелүүлэх бололцоог олгосонгүй. Ийм байдлаар Үндсэн болон процессын хуулиудаа илтэд зөрчиж, ийм үр дагавартай явж байгаа нь туйлын харамсалтай байна.
Бид цэц рүү огт дайраагүй. Процессын дагуу л хүсэлтүүдээ тавьсан. Сая С.Бямбацогт гишүүн маш худал мэдээлэл хийлээ. Бид дэгээ сахиж, хуралдаан даргалагчийн зааврын дагуу явж байгаа. Парламентыг төлөөлж байгаа болон энд нэр дурдагдсан гишүүд тайлбар өгөх үүрэгтэй, мөн шаардлагатай. Хамгийн гол нь, асуудлуудыг цэцээр хэлэлцүүлэхгүй гээд байгаа юм биш, дэг журам, хуулийн дагуу явуулаач ээ гэж байгаа юм гэлээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.