🔴С.Бямбацогт: Үндсэн хуулиа хамгаалсан шийдвэр гаргана гэдэгт итгэж байна
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан хүсэлтийн дагуу хуралдаж буй Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны явцын талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
-Хуралдаан түр завсарлалаа. Уг нь нээлттэй хуралдаан гэж танилцуулсан ч дундаасаа хаалттай болсныг сая гарч ирээд мэдлээ. Би Монгол Улсын Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Монголын ард түмэн Ерөнхий сайд, Засгийн газрын байр суурийг сонсоосой гэж бодон үгээ нэлээн сайн бэлдсэн байсан ч харамсалтай олон нийтэд хүрээгүй бололтой.
Харьцангуй тэгш бус байдалтай хуралдаж байна. Засгийн газрын талаас 3-4 хүн, Их Хурал талаас 20-иод хүн суучихсан. УИХ талаас олуулаа суучихаар хуралдаан даргалагч олонхын талыг нь илүү их хугацаагаар яриулах, гаргасан хүсэлт болгоныг нь сонсох зэрэг асуудал гарч байна. Үдээс хойшийн хуралдаан дээр хоёр талыг тэнцүү яриулах, байр сууриа тэнцүү хамгаалах боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.