🔴Х.Булгантуяа: УИХ-ын шийдвэр буруутай гэж байгаа юм бол кнопоо дарсан 71 гишүүн гэрчээр дуудагдах ёстой
ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан хаалттай горимоор хуралдаж байгаад түр завсарлаад байна.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа:
- ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан дүгнэлтээ танилцуулж дууссанаар хуралдааныг хаалттай хэлбэрт шилжүүлж, шууд дамжуулалтыг тасалсан. УИХ-ын чуулганы хуралдаан 30 гаран цаг нээлттэйгээр олон нийтэд хүрсэн. Тэндээс ярилцсан, санал хураасан асуудлаас нууж хаах зүйл байхгүй. Миний бие Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудал дээр өмгөөлөгч авах хүсэлт тавьсан. Харамсалтайн ҮХЦ-ийн хуралдааныг дайн байлдаантай зүйрлэж гурав хоногийн дотор зохион байгуулсан нь өмгөөлөгч авах цаг хугацаа байсангүй. Нэг ёсондоо хувь хүн би үндсэн хууль зөрчсөн эсэх асуудалд ямар ч өмгөөлөгчгүй оролцож байгаа нь өмнө нь болж байгаагүй явдал боллоо.
УИХ-аас итгэмжилсэн төлөөлөгчөөр УИХ-ын П.Сайнзориг ажиллах болсон ч Үндсэн хуулийн цэцээс гэрчээр оролц гэдэг мэдэгдэл хүргүүлсэн байсан. Өнөөдрийн он сартайгаар өчигдөр бичиг ирүүлсэн нь хуулийн зөрчилтэй. Хэрвээ УИХ-ын шийдвэр буруутай гэж байгаа юм бол кнопоо дарсан 71 гишүүн гэрчээр дуудагдах ёстой. Хуралдаан даргалагч хэзээ ч дур мэдэн томьёолол хийдэггүй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.