🔴Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон алба хаагчид томилолтын зардлын 80 хувийг олгохоор боллоо
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагчдын томилолтын зардлын 80 хувийг үүрэг гүйцэтгэсэн хүндээ, 20 хувийг нь Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут:
-НҮБ-ын энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүний томилолтын зардлыг өөрчлөх шийдвэр гаргасан. 2002 оноос хойш 23 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг дэмжих үйл ажиллагаанд давхардсан тоогоор 23 мянга орчим цэргийн албан хаагч ажилласан байдаг.
2011 оны Засгийн газрын 270-р тоот тогтоолоор энэ үйл ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагчийн томилолтын зардлыг 70 хувийг нь тухайн үүрэг гүйцэтгэгчид, 30 хувь нь Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэхээр шийдэл гаргасан байдаг. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 80 хувь нь үүрэг гүйцэтгэсэн бүрэлдэхүүнд, 20 хувийг нь Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэхээр шийдвэр гаргалаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.