Х.Булгантуяа: УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө Цэц дээр дуудагдсан анхны тохиолдол болж байна

Үндсэн хуулийн Цэц маргаан хянан шийдвэрлэх хуулиа зөрчиж байгааг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа мэдэгдлээ. УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газартаа хариуцлага тооцсон асуудлаар анх удаа Цэцэд дуудагдаад байгаа нь энэ юм.
Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах хуралдаанд УИХ-ын 111 гишүүн оролцсоноос 71 нь түүнийг огцруулахаар кноп дарсан байдаг. Түүнчлэн Цэц УИХ-аас гаргасан шийдвэрт маргаан үүсгэж, хянан хэлэлцэх учиртай байтал 2025 оны аравдугаар сарын 16-нд Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан шийдвэрээр Цэцэд хандсанаар ийнхүү гуравхан хоногийн дотор Их суудлын хуралдаанд болж байгаа юм. Ингэхдээ мөн л процессын зөрчил гаргасан буюу Цэц дунд суудлын хуралдаанаа алгасан шууд Их суудал зарласан. Улмаар ийнхүү олон нийтэд хаалттай байдлаар хуралдаж буй нь бүх зүйлийг хүч түрсэн байдлаар шийдэх гэсэн оролдлого гэж харахаас аргагүй байгаа юм.
Гэтэл УИХ-аас гаргасан энэхүү шийдвэрийн талаар хаалттай хуралдах хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд ямар тохиолдолд хаалттай явуулах талаар ч тухайлан заасан байдаг. Тухайлбал, Үндсэн хуулийн Цэцийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.2–т Цэцийн хуралдааныг нээлттэй хийнэ. Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар тогтоосон нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлыг Цэцийн хаалттай хуралдаанаар хэлэлцэх бөгөөд маргааныг Цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлэх тогтоолд энэ тухай заана. Нээлтэй гэдэг нь камер, радио, хэвлэл мэдээлэлд нээлттэй явуулахыг хэлж байгаа бөгөөд Цэцийн өнөөдрийн хуралдааныг хаалттай явуулах шаардлагагүй буюу төрийн нууцтай ямар ч холбоогүй гэдгийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тодотголоо.
24.3-т Цэцийн гишүүн нь хуралдааныг нээлттэй буюу хаалттай хийх, мөн Цэцийн даргатай зөвшилцөн хуралдаан болох газар, өдөр, цагийг товлож энэ хуулийн 2З дугаар зүйлийн З дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд 7 хоногийн өмнө төрийн төв хэвлэлд нийтэлж зарлана хэмээн хуульчлан заасан байдаг. Ийнхүү цагаан дээр хараар бичсэн зохицуулалт байсаар атал хуралдааны явцыг олон нийтээс нууж хаасан байдлаар хэлэлцэж буй нь хулгайгаа нуух гэсэн арга хэлбэрээс өөрөөр уншигдахгүй байгаа нь харамсалтай.
"Редакцийн бус нийтлэл"
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.