LIVE: Ерөнхий сайдыг огцруулсан шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан эхэллээ. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.
Хүсэлт гаргагч буюу Засгийн газрын талаас ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ, дэд дарга Д.Цолмон, ЗГХЭГ-ын хууль эрх зүйн газрын референт Б.Төрбат нарын хуульчид багтжээ. Харин УИХ-ын талаас УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Г.Тэмүүлэн, Н.Ундраа, Б.Баярбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир нар оролцож байна. Цэцийн процессын хуульд зааснаар хянах ажиллагаанд УИХ гаргасан тогтоолынхоо үндэслэлийг дэлгэрэнгүйг нэр бүрчлэн танилцуулна, мэтгэлцээн явж, бие биенээсээ асуулт асууна, хариулна. Танхимд мэтгэлцэх зарчим өрнөнө. Ингээд маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны шийдвэрийг хуралдаанд оролцсон нийт гишүүний гуравны хоёроор гаргадаг. Өөрөөр хэлбэл, Цэцийн есөн гишүүний зургаагийнх шийдвэрээр Үндсэн хууль зөрсөн эсэхийг дэнсэлнэ
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.