🔴Д.Жаргалсайхан: УИХ Үндсэн хууль зөрчиж шийдвэр гаргасныг бүгд харсан

Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолтой холбоотойгоор Үндсэн хуулийн цэц дээр үүссэн маргааны талаар УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан: 

-Засгийн газрыг огцруулах асуудал АН-ын бүлгийн шийдвэрээ дагасан. Гэхдээ энэ процесс үндсэндээ Үндсэн хуулийн зөрчил байсныг бүгд мэдэж байсан. Ирц бүрдээгүй байхад бүхэл өдөржин, шөнөжингөө ирцийг бүрдүүлэх гэж зүтгэнэ гэдэг дэгийг маш томоор зөрчиж байгаа асуудал. Зөрчил байгааг харж, хуулиа мөрдөж байгаа хүмүүсийг хэн нэгний нөлөөнд орлоо гэж хэлж болохгүй. Үндсэн хууль зөрчсөн учир Ерөнхийлөгчийн хоригийг хэн ч хүлээж авах үүрэгтэй гэв.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.