🔴Т.Аубакир: Нийгмийн даатгалын сан хоосроогүй
Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолтой холбоотойгоор Үндсэн хуулийн цэц дээр үүссэн маргаан болон нийгмийн даатгалын сангийн асуудлаар УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас тодрууллаа.
УИХ-ын гишүүн, ГБХНХ-ын сайд Т.Аубакир:
-Үндсэн хуулийн цэц маргааш хуралдаад, асуудлыг нэг талд гаргаж өгөх нь зөв. Энэ ер нь Ерөнхий сайд хэн байх, Т.Аубакирын сайд байх асуудал биш, харин Монгол төрийн дархлаа. Сүүлийн үед бүгдээрээ л Үндсэн хуулийг өөр өөрийнхөөрөө тайлбарладаг болж. Тиймээс энэ маргааныг маргааш зөв талдаа шийдээсэй гэж хүсэж байна. Монголын төр тогтвортой үйл ажиллагаатай байх ёстой. Сум маань төсвөө баталж чадахгүй байна. Их Хурал төсвөө баталж, нэгдсэн төсөв батлагдахгүй болохоор орон нутгийн төсөв дагаад батлагдахгүй. Энэ мэт маш олон асуудал үүсээд байна.
-Нийгмийн даатгалын сан хоосорч байна. Ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй байна гэсэн иргэдийн гомдол байна. Энэ дээр тайлбар өгөөч?
-Ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй байгаа нэг ч асуудал байхгүй. Нийгмийн даатгалын сан хоосордоггүй юм. Тус сан нь сая гаруй иргэн, аж ахуй нэгжийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр орлогоо бүрдүүлээд, нөгөө талдаа тэтгэвэр авч байгаа хуваарилалтын зарчмаар явдаг. Манай нийгмийн даатгалын тогтолцоо хуримтлалын биш, хуваарилалтын тогтолцоотой учир нийгмийн даатгалын сан хоосорно гэж байхгүй гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.