🔴Г.Ганбаатар: Үндсэн хуулийн цэц хэрхэн дүгнэлтээ гаргахыг тааж мэдэхгүй байна

Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолтой холбоотойгоор Үндсэн хуулийн цэц дээр үүссэн маргааны талаар УИХ-ын гишүүн Г.Ганбаатараас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: 

-Үндсэн хуулийн цэц хэрхэн дүгнэлтээ гаргахыг тааж мэдэхгүй байна. Хувь хүний байр сууриас харахад, Үндсэн хуулийн цэцэд очих хэмжээний санал хураалт явах нь явсан. Пүрэв гаргийн чуулган Үндсэн хуулийн хэтэрхий зөрчиж, үндсэндээ залилан хийж, Ерөнхий сайдыг огцруулахгүй гэж байгаад огцруулсан. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа бүр үүр цайж байхад хүртэл зарлаад байсан нь процессын хувьд буруу л байсан гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.