🔴О.Номинчимэг: Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайдыг огцруулах процесс зөв явсан эсэх дээр үнэн зөв мэдээллээ хүргээсэй
Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх асуудал болон Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолын талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг:
-Багш, эмч нарын цалинг нэмэх асуудал одоо Хүний хөгжил болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хурлаар орно.
Төсвийн байнгын хороо ажлын хэсэг гаргаад, эмч, багш нарын цалин болон ахмадуудын тэтгэвэр дээр ямар орон зай гаргаж болохоор байгааг илүү мэргэжлийн түвшинд судалж, санал гаргана.
Үндсэн хуулийн цэц дээр Ерөнхий сайдыг огцруулах үйл ажиллагаа болон шийдвэртэй холбоотой хоёр маргаан гарсан. Энэ процесс яг зөв явсан эсэх дээр цэц холбогдогч талуудаас тайлбараа аваад, үнэн зөв мэдээллээ олон нийтэд хүргээсэй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.