🔴Ж.Батжаргал: МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээгүй
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар тус намын зарим гишүүд мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан:
-Одоо төсвийн хоёр дахь хэлэлцүүлгээс хойш ажлын хэсэг байгуулаад, зарчмын зөрүүтэй саналуудыг гаргаад явна. Тэрнээс биш, Засгийн газар төсөвтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй. Багш, эмч нарын цалин болон тэтгэврийг нэмэхэд 820 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэж суурь тооцооллоор гарсан. Бүх төсвийн ерөнхийлөн захирагчийн 10 гаруй их наядын урсгал зардлаас буруу харж арван хувийг нь танахаар 800-аад тэрбум төгрөг гарах болов уу гэсэн суурь тооцоо байна.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
-Өнөөдрийн бүлгийн хуралдаанд 37 гишүүн хүрэлцэн ирсэн. УИХ-ын бүлгийн ажиллах дүрэм, бүлгийн хуралдааны дэгийн дагуу гишүүдийн олонх нь хүрэлцэн ирсэн бол бүлэг хуралдаж байх заалттай. МАН-ын бүлэг 68 гишүүнтэйгээс 37 нь ирсэн учир бүлгийн хуралдаан хүчинтэй гэдгийг хэлье.
Бүлгийн ээлжит бус хурлыг олонхоороо хийж, удирдлагыг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэж, шинэ даргаа сонгосон. Энэ бүгд хуулийн босго, заалтаараа явсан бөгөөд Их Хурлын удирдлагад алба ёсоор гардуулж өгсөн. Хуулийн дагуу, бүлгийн шийдвэрийг Их Хурлын удирдлагад гардуулж өгснөөр албажих ёстой. Ямар нэгэн баталгаажсан шийдвэр гаргах тухай ойлголт байхгүй гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.