🔴Ж.Бат-Эрдэнэ: МАН-ын бүлгийн ганц дарга нь би
УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн хуралдаж, бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж, Ж.Батжаргалыг шинэ даргаар сонгосон билээ. Энэ болон МАН-ын өнөөгийн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийлээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ:
-УИХ дахь МАН-ын бүлэгт хоёр дарга гэж байхгүй. Манай бүлгийнхэн хуралдсан асуудал бий. Гэхдээ энэ бол албажаагүй асуудал. Өнөөдрийн хувьд бүлгийн нэг даргатай байгаа. Би бүлгийнхээ нэлээн хэдэн гишүүн дээр орж уулзан, нөхцөл байдал болон цаашдын арга хэмжээний талаар ярилцсан. Түүнээс биш, бүлэг хоёр хуваагдаад байгаа асуудал байхгүй.
Намын даргын нөхцөл байдал ээдрээтэй байгаа. Өнөөдрийн байдлаар, тамга тэмдгээ авсан дарга бол Д.Амарбаясгалан. Бага хурлын шийдвэрээр намын даргынхаа ажлыг хийж байгаа. Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатартай тодорхой хэмжээнд уулзалдаж, цаашид намын бүлэг болоод удирдах зөвлөл ямар шийдвэрүүд гаргахыг ярилцсан гэж ойлгосон. Удирдах зөвлөл хэзээ хуралдах нь тодорхойгүй байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.