🔴Б.Бат-Эрдэнэ: Үндсэн хууль зөрчиж ажиллаж болохгүй гэдэг сургамж аваасай

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын чуулганы талаар байр сууриа илэрхийллээ. Түүний хувьд хоёр хуваагдсан намын нөхдийнхөө аль ч талд нь гарын үсэг зураагүй, Үндсэн хууль зөрчиж огцруулсан гэж үзэж байгаа аж. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

-Бүлгийн даргын асуудлыг нэг тийш нь болгомоор байна. 

Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол дээр Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн хориг тавилаа. Би Ерөнхий сайдыг огцруулах болон УИХ-ын даргыг чөлөөлөх талын аль алинд нь гарын үсэг зураагүй. Ирцэнд ороогүй. 

Хувь хүний бодлоо хэлэхэд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ёс зүйгүй аашилсан. Бид аль нэг талыг барих биш, Үндсэн хуулиа барьж ажиллах ёстой. 

ҮХЦ-ийн их суудлын хуралдаан лхагва гарагт хуралдана гэсэн мэдээлэл авсан. Үндсэн хууль зөрчиж ажиллаж болохгүй гэдэг сургамжийг аваасай гэж хүсэж байна... 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.