🔴Ц.Даваасүрэн: Бид нар юу гэж энэ олон жил хууль зөрчиж Ерөнхий сайдыг огцруулаад байх юм бэ
Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолын талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийллээ. Түүний хувьд "хууль зөрчөөгүй" гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-УИХ-ын тухай хуульд заасны дагуу, байнгын хороо уг орж ирж байгаа асуудлаар санал дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Яг л ийм процесс болсон. Өмнө нь ч ийм процесс явж байсан. Цэц энэ дээр арай хэрэг үүсгэхгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл энэ тодорхой асуудал. Нэгдсэн хуралдаан, байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэж Үндсэн хуульд заасан байдаг. Хуулийн дагуу л явсан.
Яг УИХ-д сууж байсан хуульч, ийм асуудалд олон удаа оролцож, шийдвэр гаргаж байсан хүмүүс дуугарахгүй байгаа биз дээ! Мэдэж байгаа учраас тэр. Бид нар юу гэж энэ олон жил хууль зөрчиж Ерөнхий сайдыг огцруулаад байх юм бэ гэлээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.