Ардчилсан намын хөтөлбөр, шинэчилсэн Үндсэн дүрмийг бүртгэхээс татгалзжээ

Ардчилсан намын хөтөлбөр, шинэчилсэн Үндсэн дүрмийг бүртгэхээс татгалзжээ

Монгол Улсын дээд шүүх Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгч 10 дугаар сарын 13-нд Ардчилсан намын хөтөлбөр, шинэчилсэн Үндсэн дүрмийг бүртгүүлэх өргөдлийг хэлэлцэж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл аравдугаар сарын 17-ны өдөр тус асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хурлаар хэлэлцжээ. Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийг бүртгэхээс татгалзлаа. Тус намын дүрмийн зарим заалт хуулийн шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр бүртгээгүй байна. 

Ардчилсан намын Их хурал өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр хуралдаж, намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчлэл, намын даргын асуудлыг зэргийг хэлэлцсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.