Телеграммаар 163 сая төгрөг залилуулжээ
Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх зарын дагуу 5 иргэн цахимаар холбогдож, 163 сая төгрөг залилуулжээ.
Тодруулбал, Цахим орчинд явж байсан “Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх хуурамч зарын дагуу 31-43 насны 5 иргэн бусдад залилуулсан хэргүүдийг холбогдох цагдаагийн газар, хэлтсүүдэд шалгаж байна. Иргэд Та бүхэн хуурамч зар, мэдээлэлд итгэн бусдад залилуулахгүй байхад анхаарч, залилагчид боломж бүү олго.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.