🔴УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг 89.5 хувиар чөлөөллөө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн "Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх" хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, 89.5 хувийн саналаар дэмжин чөлөөллөө.

УИХ-ын Тамгын газрын ЕНБД Б.Баасандорж:

-Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэлээ. Одоо төсвийн хүрээний мэдэгдэл үргэлжлүүлж хэлэлцэнэ. Нэг санал хураалт дутуу байгааг санал хурааж, холбогдох байнгын хороонд шилжүүлнэ. Үүний дараа төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Төсвийн байнгын хорооноос найман байнгын хороогоор хэлэлцсэнийг нэгтгэж танилцуулаад 2026 оны төсвийн төслийг дэмжих үү, дэмжихгүй юу гэдэг дээр шууд санал хураана.

Шинэ Ерөнхий сайдыг томилогдтол Г.Занданшатар дарга үүрэг гүйцэтгэгчээр ажиллана.

ҮХЦ-ийн гишүүнээс өнөө өглөө УИХТГ-т Х.Булгантуяа даргад холбогдох тайлбар мэдээллийг ирүүлэхийг хүссэн. П.Сайнзориг нарын гишүүдээс ирүүлсэн санал, ТББХ-ны санал дүгнэлт, чуулганы нэгдсэн хуралдаанаас ямар зарчмын зөрүүтэй саналаар Засгийн газрыг огцруулах асуудлаар санал хураах гэж байгаа талаар албан бичиг хүссэн бичиг ирүүлсэн. Чуулган эхлэх цагаас өмнө ирүүлсэн нь чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэж шийдвэрлээгүй асуудлаар мэдээлэл ирүүл гэж байгааг ойлгоогүй.

УИХ-д 64 буюу түүнээс дээш суудал авсан бүлгээс журмын дагуу дараагийн УИХ-ын дарга томилогдоно. Тэр хүртэл дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллана гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.