Монголын улс төрийн хямрал дөнгөж эхэлж байна

Монголын улс төрийн хямрал дөнгөж эхэлж байна

Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар огцорлоо. Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах нь ойлгомжтой болсон. Засгийн газар огцорч, УИХ-ын дарга явснаар монголын улс төр дуусахгүй, харин дөнгөж эхэлж байна. 

Засгийн газрыг огцруулсан УИХ-ын тогтоол дээр Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих нь гарцаагүй. УИХ үүнийг хүлээн авах, авахгүйг хэлэлцэнэ. Мөн, Үндсэн хуулийн цэц "хууль зөрчсөн" гэх дүгнэлт гаргах өндөр магадлалтай. УИХ мөн хүлээн авах, авахгүйг хэлэлцэнэ. Гэхдээ Улсын их хурал бол төрийн эрх барих дээд байгууллага. Аль ч шийдвэрийг нь хүлээн авахгүй байх магадлал өндөр. 

Энэ бүх процесс явагдаж байх хооронд Г.Занданшатар ажлаа хийсээр байна. 

Явж явж, МАН-ын Их хурал энэхүү улс төрийн хямралыг ирэх 11 дүгээр сарын 15-ны өдөр эцэсэлнэ. Хэн нь хожсон нь харагдана.  

Их хурлаар МАН-ын даргыг батламжилна. Бага хурал дээр даргын сонгууль явагдсан учир сонгууль дахин явагдахгүй тул Д.Амарбаясгалан МАН-ын дарга хэвээр байх болно. Харин Засгийн газрыг тэргүүлэх, эсвэл түүнд энэ эрх мэдэл ирэх эсэхийг Их хурлын гишүүд шийднэ гэдгийг тэрбээр өчигдөр хийсэн мэдэгдлийнхээ үеэр хэлсэн билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.