🔴 LIVE: Ч.Ундрам: Санал хураалт явуулбал Үндсэн хууль болон Дэгийн тухай хуультай нийцэхгүй гэж үзэж байгаа

Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн, Соёлын сайд Ч.Ундрам байр сууриа илэрхийллээ. "УИХ-д дабль стандарт үйлчилж байна" хэмээн үзэж байна. 

УИХ-ын гишүүн, Соёлын сайд Ч.Ундрам: 

-Өчигдрөөс хойш согтуу хөлчүү хүмүүс залгаж байна "Хуралдаа суугаач!" гээд байх юм. "Ямар хурал?" гэхээр хэлж чаддаггүй. 

Өнөө өглөө чуулганы эхлүүлээд, түрэмгийлээд явчихаж байгаа учир үгээ хэлье гээд Засгийн газрын гишүүд орсон. Арван жил шийдэгдээгүй асуудлыг 100 хоног болж байгаа Засгийн газраас нэхэх нь шударга биш гэж үзэж байгаа. 

УИХ дээр дабль стандарт үйлчилж байна. Төсөв ярих гэхээр "Ажлын цаг дууссан" гэж байсан мөртлөө, сандал суудлын асуудал хэлэлцэх болохоор 24 цаг хүлээж сууж байгаад хийж байна. ТББХ-ны хурал дээр гэхэд Д.Амарбаясгалан даргаас нэг ч гишүүн асуулт асуугаагүй... 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин 3 өдөр өмнө
за чи өөрийгээ л засчих