🔴С.Эрдэнэбат: Сандал суудлын асуудлаа нэг талдаа гаргаад, төсвөө хэлэлцмээр байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

-Өглөөнөөс хойш 17-18 цаг хүлээж байна. Засгийн газар болон Их Хурлын асуудлаар санал өгөхөд "Тийм", "Үгүй" гэсэн хоёрхон л кноп байгаа. Тэрний аль нэг дээр нь л дараад, асуудлаа нэг тийш нь болгоод, төрийнхөө ажлыг гацаанаас гаргах л саналтай байна.

Төсвөө батлах маш чухал асуудал байж байна. Тиймээс Парламентын гишүүд маань бие биеэ хүндэтгээд, асуудлаа эрүүл саруул ухаанаар ярилцаад, нэг тийш нь шийдье. Сандал суудлын асуудлаа нэг талдаа гаргаж шийдэхгүй бол төрийн хямрал руу дагуулах, Засгийн газар, Парламент нь ялгагдахгүй байх магадлалтай болж байна. Төрийн хариуцлагатай албан тушаалаар ингэж тоглож болохгүй гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.