🔴А.Ариунзаяа: Яг одоогийн байдлаар 61 гишүүн ирцээ бүртгүүлээд байна
Одоогийн байдлаар чуулганд 61 гишүүн ирцээ бүртгүүлээд байна. 64 буюу ирц 51 хувьтай бүрдсэн тохиолдолд дарааллын дагуу Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Гурван гишүүн нэмж ирцээ бүртгүүлбэл гишүүд танхимд ороод ирнэ. Аливаа барьцаанд ороогүй эрх мэдэл албан тушаалтай зууралдаагүй хүмүүс ороод ирэх болов уу гэдэг хүлээлттэй байна. Засгийн газрыг огцруулах өргөдлийг өргөн барьснаас гурван хоногийн дараа хэлэлцэж, арав хоногийн дотор шийдвэрлэх үндсэн хуулийн заалттай. Өнөөдөр буюу баасан гарагийн 13 цагт хугацаа дуусаж байгаа. Тийм учраас чуулган хуралдах ёстой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.