🔴Ж.Батжаргал: Би дүрмээрээ МАН-ын бүлгийн дарга болсон. Гэхдээ тамгаа аваагүй байна
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
-УИХ-ын намын бүлгийн дүрэм, дэг, УИХ-ын тухай хуульд их тодорхой байгаа. Бүлгийн гишүүдийн олонх бүлгийнхээ хурлыг хуралдуулах талаар санал гаргах эрхтэй, тэр дагуу хуралдах боломжтой. Яг энэ дагуу хуралдаж, асуудлаа ярьсан. Бүлгийн 36 гишүүн хуралдаад, 35 нь дэмжиж, би албан ёсоор бүлгийн дарга болсон. Тамгаа аваагүй байна.
Чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн бус томьёоллоор санал хураах гээд байгаагаа засчих л ёстой. "Энэ асуудлаа засна аа" гэдэг албан шаардлагын хариуг ирүүлбэл бид ороход бэлэн байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.