🔴Ч.Ундрам: Үндсэн хуулийн бус аргаар Засаг огцруулах гэж байгаа учир ирцэд орохгүй

Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар 10 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагт хэлэлцэх товтой байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүй зургаан цаг өнгөрлөө.

УИХ-ын гишүү, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам:

-Үндсэн хуулийн бус аргаар Засгийн газрыг огцруулах гэж байна гэж үзэж байгаа учир чуулганы хуралдаанд оролцохгүй. Ажлын цаг дууссан байхад чуулганыг хуралдуулж болохгүй. УИХ-ын дэд дарга болон ҮХЦ-д хандсан байгаа. Үндсэн хуулийн дагуу санал хураавал бид ороход бэлэн байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.